Skip to main content

Экспортын бэлэн байдлаа шалгах

Бизнес эрхлэгч та бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд экспортлохын өмнө экспортын бэлэн байдлаа шалгаж, шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээ, стандарт болон гаалийн бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг судалж, шалгаж байх шаардлагатай.

Экспортын бэлэн байдлаа шалгах дараалал:

Бүтээгдэхүүн → Үйлдвэрлэлийн хүчин чадал → Чанар/стандарт → Экспортын туршлага → Зорилтот улс → Худалдан авагч → Логистик → Төлбөр тооцоо → Бичиг баримт гэсэн сэдвүүдийг судалж, нягтална.

ЭКСПОРТЛОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ СОНГОХ

Экспортлогч нь тус бутээгдэхүүнийг экспортлогдож болох эсэх, холбогдох байгууллагаас экспортын лиценз авах шаардлагатай эсэх зэрэг дурэм журмуудыг судалж, бараа бүтээгдэхүүнээ сонгоно. Та олон улсын тээвэрлэлтэд оролцох явцад тээврийн баримт бичиг, гаалийн маягт эсвэл арилжааны нэхэмжлэх дээр HS Code гэсэн нэр томъёо хэрэглэгддэг. Дэлгэрэнгүй

ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛ, ХЭРЭГЛЭГЧЭЭ ТОДОРХОЙЛОХ 

Экспортын хувьд зорилтот зах зээл нь зөвхөн улс орныг сонгохоос гадна тухайн улсын аль сегмент, ямар төрлийн худалдан авагчид бүтээгдэхүүнээ санал болгохыг тодорхойлохыг хэлнэ. Хэрэв бүтээгдэхүүнээ нэг зэрэг олон улсад борлуулахыг зоривол маркетинг, борлуулалтын зардал өсөхөөс гадна үр дүн буурдаг. Дэлгэрэнгүй

Incoterms гэж юу вэ?

Incoterms (International Commercial Terms) нь Олон улсын худалдааны танхим (ICC) тогтоосон, олон улсын барааны худалдаанд ашиглагддаг стандарт нөхцөлүүд юм. Эдгээр нөхцөл нь худалдагч (экспортлогч) болон худалдан авагч (импортлогч) хоёрын хооронд:

  • Тээврийн зардлыг хэн хариуцах
  • Эрсдэл хэнд, хаана шилжих
  • Гаалийн бүртгэл хэн хийх
  • Даатгалыг хэн хийх
ОЛОН УЛСЫН ШААРДЛАГА, СТАНДАРТ 

Экспортын үйл ажиллагаанд тухайн бүтээгдэхүүнийг импортлогч улсын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, олон улсын стандарт, аюулгүй байдал, шошгололт, сав баглаа боодлын шаардлагад нийцүүлэх нь чухал. Монгол улсад мөрдөгддөг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тогтоож, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.  Дэлгэрэнгүй 

Экспортын зардал

Экспорт хийх нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлаас гадна олон төрлийн нэмэлт зардал дагуулдаг. Эдгээр зардлыг урьдчилан тооцоолж, зөв төлөвлөх нь экспортын үйл ажиллагааны гол нөхцөл юм. Доор 5 үндсэн бүлгийн зардлыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Нийт зардлын тойм

Д/д Зардлын бүлэг Үндсэн зүйлс Хариуцах нөхцөл
1 Үйлдвэрлэл Материал, хөдөлмөр, савлалт, чанарын шалгалт Бүх нөхцөлд экспортлогч
2 Тээвэр, логистик Дотоод тээвэр, далай/агаар, терминал, даатгал Incoterms-ээс хамаарна
3 Гааль, татвар Мэдүүлэг, экспорт/импорт татвар, гэрчилгээ Гэрээний нөхцөлөөс хамаарна
4 Санхүү, банк Валют, L/C, шилжүүлэг, зээлийн хүү Ихэвчлэн экспортлогч
5 Захиргаа, маркетинг Агент, даатгал, судалгаа, орчуулга Экспортлогч

Дээрх зардлуудыг бүгдийг барааны борлуулалтын үнэд тусгах (cost-plus pricing) буюу зах зээлийн үнэд тулгуурлан тооцоолох нь экспортын ашигт ажиллагааг хангах гол арга зам юм.

дэлгэрэнгүй

Төлбөр, тооцоо

ГАДААД ХУДАЛДААНЫ ТӨЛБӨРИЙН ТӨРЛҮҮД

Гадаад худалдаанд төлбөр гүйцэтгэх хэлбэр худалдааны гэрээний гол нөхцөл байх бөгөөд гүйлгээг саадгүй явуулах, санхүүгийн эрсдэлийг бууруулахад маш чухал үүрэгтэй. Гадаад худалдаанд дараах төлбөрийн хэлбэрүүд байна.

Урьдчилгаа төлбөр (Cash in Advance, CIA)

Худалдан авагч бараа ачигдахаас өмнө худалдагчид урьдчилгаа төлбөр төлөх, барааг хүлээн авсаны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх, эсхүл төлбөрийг 100 хувь төлдөг. Гадаад худалдааны гэрээг байгуулахдаа гэрээний төлбөрийг хэрхэн, ямар хэлбэрээр төлөх талаар тохиролцож гэрээндээ тусгах шаардлагатай.

Аккредитив (Letters of Credit, L/C)

Импортлогчийн банк экспортлогчид төлбөрийг тодорхой нөхцөл, баримт бичиг бүрдсэн тохиолдолд хийх үүргийг баталгаажуулсан банкны бичгээр өгсөн амлалт юм.

Өөрөөр хэлбэл, барааг илгээж, баримтыг бүрдүүлж банкинд өгсөнөөр импортлогчийн банк гэрээний төлбөрийг гэрээнд заасны дагуу шилжүүлэх төлбөрийн хэлбэр юм. Энэ хэлбэр нь гадаад худалдаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хамгийн аюулгүй хэлбэр гэж үздэг. Дараах төрлүүдтэй:

  • Irrevocable L/C                      Нэг тал дангаараа өөрчлөх боломжгүй
  • Confirmed L/C                        Экспортлогчийн банк давхар баталгаажуулна
  • Sight L/C                                    Баримт зөв бол төлбөрийг шууд хийх
  • Usage (Deferred) L/C          Хугацаатай төлбөр
  • Transferable L/C                   Төлбөртэй холбоотой гэрээний үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой.  Дэлгэрэнгүй 

News & events

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга
Ажлын байр 2026.09.08

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга
Ажлын байр 2026.09.08

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Мэдээ 2026.07.09

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар

📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com