Олон улсын худалдан авагчдын лавлах
Та худалдан авагч хайж байна уу?
Доорх мэдээллийн сангуудаас бүс нутаг, салбар, компанийн хэмжээ эсвэл бүтээгдэхүүнээр хайлт хийж, боломжит худалдан авагчаа олж мэдэх боломжтой.
- KOMPASS global database / Олон улсад төвлөрсөн
Kompass нь дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг олон улсын B2B бизнесийн лавлахуудын нэг бөгөөд компаниуд хоорондын бизнесийн харилцааг дэмжихэд зориулагдсан онлайн платформ юм. Тус лавлах нь дэлхийн олон улс, бүс нутгийг хамарсан өргөн хүрээний өгөгдөлд тулгуурлан экспортлогчдод гадаад зах зээлээс боломжит худалдан авагч, бизнесийн түншүүдийг тодорхойлох, түншүүдтэй анхны бизнесийн харилцаа үүсгэх боломжийг олгодог.
“Kompass”-ийн үндсэн боломжууд:
- Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нарийвчилсан хайлт хийх;
- Европ, АНУ, Ази зэрэг дэлхийн гол том зах зээлүүдийг хамарсан өргөн хүрээтэй мэдээллийн сан;
- Өөрийн компанийг үнэгүй бүртгүүлж, олон улсын худалдан авагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломж.
2025 оны байдлаар тус платформыг дэлхийн 70 гаруй улсыг хамарсан 57 сая гаруй компанийн мэдээллийн хүрээнд, 28 сая орчим худалдан авагч, хэрэглэгч ашигласан байна.
- Europages / Европын зах зээлд төвлөрсөн
Europages нь Европын зах зээлд төвлөрсөн олон улсын B2B бизнесийн лавлах, худалдааны платформ бөгөөд Европын зах зээл рүү экспорт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд гадаад зах зээлээс боломжит худалдан авагч, бизнесийн түншүүдийг тодорхойлох, түншүүдтэй анхны бизнесийн харилцаа үүсгэх үйл явцыг дэмждэг. Энэхүү платформоор дамжуулан компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Европын зах зээлд чиглүүлэх боломжтой.
“Europages”‑ийн үндсэн боломжууд:
- Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нарийвчилсан хайлт хийх;
- Европын улс орнуудыг хамарсан өргөн хүрээтэй B2B мэдээллийн сан;
- Компаний мэдээлэл, бүтээгдэхүүний тайлбарыг 21 хэл дээр автоматаар орчуулж, олон улсын худалдан авагчдад хүргэх боломж.
2025 оны байдлаар тус платформыг Европын зах зээлд төвлөрсөн 2.6 сая орчим компанийн мэдээллийн хүрээнд, сар бүр 6 сая орчим хайлт хийгдсэн байна.
- Wer Liefert Was / DACH бүсийн зах зээлд төвлөрсөн
Wer liefert was (WLW) нь Герман, Австри, Швейцарь (DACH бүс) зах зээлд төвлөрсөн, тэргүүлэх онлайн B2B бизнесийн зах зээл бөгөөд ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, дистрибьютер болон үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хооронд нь холбох зорилготой платформ юм. Тус платформ нь ялангуяа Германы зах зээлд нэвтрэх сонирхолтой экспортлогч, бизнес эрхлэгчдэд зориулагдсан томоохон сувагт тооцогддог.
“WLW”-ийн үндсэн боломжууд:
- Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нарийвчилсан хайлт хийх;
- Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зураг, тайлбарын хамт байршуулж, боломжит худалдан авагчдаас үнийн санал авах боломжтой.
Тухайн платформын албан вэбсайтад мэдээлснээр, “WLW” платформ нь Герман, Австри, Швейцарийг хамарсан 600,000 гаруй ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, дистрибьютер, үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээллийг агуулсан, Европын хамгийн идэвхтэй B2B платформуудын нэг болж байв.
- Canadian Importers Database
Canadian Importers Database нь Канад улсад ямар компани ямар бараа импортолж байгааг харуулдаг албан ёсны онлайн мэдээллийн сан юм. Энэхүү платформ нь Канадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой экспортлогчдод боломжит худалдан авагч, бизнесийн түншүүдийг тодорхойлох, түншүүдтэй анхны бизнесийн харилцаа үүсгэх эх үүсвэр юм.
“Canadian Importers Database”-ийн үндсэн боломжууд:
- Канад улсад бараа импортолж буй компаниудын жагсаалтыг харах;
- БТКУС кодоор хайлт хийж, тухайн бараа, бүтээгдэхүүнийг импортолдог компаниудыг олох;
- Импортлогч компаниудыг оршин суугаа бүс нутгаар нь ангилан харах;
- Канадын зах зээлд боломжит харилцагч, худалдан авагчийг тодорхойлох боломж.
Canadian Importers Database нь Канадын Гаалийн албаны (CBSA) мэдээлэлд суурилсан албан ёсны мэдээллийн сан бөгөөд импортлогч компаниудын мэдээллийг оршин суугаа бүс, орон нутгаар ангилан харуулдаг. Тус мэдээллийн сан нь тухайн бараа, бүтээгдэхүүний импортын дийлэнх хувийг бүрдүүлдэг томоохон импортлогчдыг тодорхойлоход ашиглагддаг.
- Panjiva
Panjiva нь АНУ-д төвтэй, импорт, экспортын ачаа тээвэрлэлтийн мэдээллийг харуулдаг олон улсын онлайн платформ юм. Тус платформ нь аль компани, аль улсад ямар бүтээгдэхүүнийг бодитоор импортолж, экспортлож байгааг баримтад тулгуурлан харуулдгаараа онцлог бөгөөд ачилтын баримтад тулгуурлан нийлүүлэгч, худалдан авагч компанийн нэрийг харах боломжтой.
“Panjiva”-ийн үндсэн боломжууд:
- Ачилт, тээвэрлэлтийн баримтад суурилсан нийлүүлэгч, худалдан авагч компаниудын нэр, мэдээллийг харах;
- БТКУС-ийн кодоор хайлт хийж, тухайн бүтээгдэхүүний гадаад худалдааны урсгалыг нарийвчлан шинжлэх боломж.
Тухайн платформын албан вэбсайтад мэдээлснээр, 9 сая гаруй компани болон 2 тэрбум гаруй ачилтын бүртгэл дээр суурилан ажилладаг.