Invest Mongolia-Нээлттэй хаалганы өдөрлөг
Хөрөнгө оруулалт, экспорт болон бизнесийн орчны талаарх мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд нэг дороос хүргэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана.
Огноо: 2026 оны 04 дүгээр сарын 13, 09:00-17:00
Байршил: Сүхбаатарын талбай
Арга хэмжээний хүрээнд:
- Нэг цэгийн үйлчилгээ
- Экспортын чиглэлийн зөвлөгөө
- Бизнес, хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө
Тус өдөрлөг нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон олон нийтэд нээлттэй бөгөөд оролцогчид холбогдох байгууллагуудтай шууд харилцаж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авах боломж бүрдэх юм.
Мөн өдөрлөгт оролцогч байгууллагууд бизнесийн зөвлөгөө, мэдээллийг хүргэхийн зэрэгцээ худалдаа, үйлчилгээ, экспорт, хамтын ажиллагааны чиглэлээр харилцаа тогтоох, туршлага солилцох, шинэ боломжуудыг судлах нөхцөлийг бүрдүүлнэ.
Үүнд оролцох байгууллагууд:
- EuroChamber Mongolia – Европ, Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхим
- Gobidara бренд
- “Эко Эрдэнэ” ХХК
- Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо
- “Аэроботек” ХХК
- Монголын ноос, ноолуурын холбоо
- UP Tech LLC
Тус өдөрлөг нь олон нийтэд нээлттэй тул Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.


