Хөрөнгө оруулалт, худалдааны газар, мэргэжлийн санхүүгийн зөвлөх Х.Номинсувдтай хамтран дотоодын аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө өглөө.
Энэ удаагийн зөвлөгөөгөөр санхүүгийн зөвлөх Х.Номинсувд “Хөрөнгө оруулалт татах төсөлд татвар, нийгмийн даатгалын санхүүгийн тайланг боловсруулах нь” сэдвээр дотоодын "Очирттэнхлэг" ХХК , “Ай эн эм өү” ХХК, "Нанопойнт" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлд хөрөнгө оруулалт татахтай холбоотой санхүүгийн тайланг хэрхэн зөв бэлтгэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг өглөө.
Зөвлөгөөний сэдэв болох төслийн санхүүгийн тайлан нь хөрөнгө оруулагчдад итгэлцэл бий болгох, эрсдэлийг үнэлэх гол арга хэрэгсэл төдийгүй татвар, нийгмийн даатгалын тайлангаа бүрэн, зөв бэлтгэх нь хууль ёсны үйл ажиллагааг баталгаажуулж, төслийн хэрэгжих боломжийг нотлох гол баримт бичиг юм. Энэхүү чиглэлээр бодит туршлага, практикт тулгуурласан арга барил, оновчтой шийдлийг танилцуулж байгаагаараа уг зөвлөгөө нь онцлог ач холбогдолтой юм.
The Investment and Trade Agency, in collaboration with professional financial advisor Kh. Nominsuvd, provided one-on-one advisory sessions for domestic businesses.
In this session, financial advisor Kh. Nominsuvd gave professional guidance on “Preparing Financial, Tax, and Social Insurance Reports for Investment-Attraction Projects” to representatives of domestic companies including “Ochirt Tenkhleg” LLC, “A N M OU” LLC, and “Nanopoint” LLC, sharing practical advice on how to properly prepare financial reports related to attracting investment.
The financial reports discussed during the session are key tools for building investor confidence and assessing risk. Properly and fully preparing tax and social insurance reports not only ensures legal compliance but also serves as crucial documentation demonstrating the feasibility of the project. The advisory session was especially valuable because it shared practical experience, evidence-based methods, and optimized solutions in this area.
