Монгол Улс дахь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын “Узбекистаны худалдааны төв”-ийн үйл ажиллагааг Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа 2025 онд эхлүүлсэн.
Тус төв нь хоёр улсын бизнесийн түншлэл, худалдаа, хөрөнгө оруулалтыг бодитойгоор дэмжих, Монгол болон Узбекистаны аж ахуйн нэгжүүдийн хооронд итгэлцэл ба бизнесийн гүүр болох зорилготой юм.
2025 онд Монгол Улс болон Узбекистан улсын хоорондын нийт гадаад худалдааны бараа эргэлт 31.7 сая ам.долларт хүрч, өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 197.7 хувиар өссөн байна.
Экспорт
2025 онд Монгол Улсаас Узбекистан руу нийлүүлсэн экспортын нийт хэмжээ 25.2 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2024 оны мөн үеэс 324.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тухайн онд экспортын бүтцэд хамгийн өндөр хувийг эзэлсэн бүтээгдэхүүн нь мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа хонины гаралтай бүтээгдэхүүн байсан бөгөөд экспортын хэмжээ 10 сая ам.долларт хүрч, нийт экспортын 40.1%-ийг бүрдүүлсэн байна. Уг бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 4,026.5 хувиар өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл болжээ.
Импорт
Узбекистанаас Монгол Улсад хийсэн импорт 2025 онд 6.5 сая ам.долларт хүрч, 2024 оны мөн үеэс 38.4 хувиар өссөн байна.
Импортын бүтцэд шоколад болон какао агуулсан хүнсний бусад бэлдмэл давамгайлж, импортын хэмжээ 1.1 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь Узбекистанаас импортолсон нийт барааны 17.0 хувиар эзэлжээ. Тус бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 32.6 хувиар өссөн нь импортын өсөлтийн гол шалтгаануудын нэг болсон байна.
Нэмж дурдахад,
Узбекистаны экспортын чухал бүтээгдэхүүн (алим) нь Жил бүр дэлхий даяар 80–84 сая тонн алим ургадаг бөгөөд Азийн бүс нутаг дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 хувийг бүрдүүлж байна.
Узбекистан улс Төв Азийн бүс нутагт хөвөнгийн томоохон үйлдвэрлэгч, нэхмэлийн гол экспортлогч бөгөөд өнөөдөр дэлхийн хөвөнгийн зах зээлд стратегийн байр суурь эзэлдэг.
Мөн Узбекистан улс дэлхийн топ 10 хөвөн үйлдвэрлэгчийн нэг хэвээр байна.
Монголын зах зээлд Узбекистаны бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор нийлүүлэх худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бизнес, аж ахуйн нэгжүүдтэй Монгол Улс дахь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь хамтран ажиллахад нээлттэй.
MONGOLIA–UZBEKISTAN ECONOMIC, TRADE AND INDUSTRIAL COOPERATION IS EXPANDING
The “Uzbekistan Trade Center” under the Chamber of Commerce and Industry of the Republic of Uzbekistan has officially commenced its operations in Mongolia in 2025.
The Center aims to practically promote business partnerships, trade, and investment between the two countries and to serve as a bridge of trust and cooperation between Mongolian and Uzbek enterprises.
In 2025, total bilateral trade turnover between Mongolia and Uzbekistan reached USD 31.7 million, representing a 197.7% increase compared to the previous year.
Exports
In 2025, Mongolia’s total exports to Uzbekistan amounted to USD 25.2 million, marking a 324.8% increase compared to the same period in 2024.
The largest share of exports consisted of animal-origin products, particularly sheep-derived products, which reached USD 10 million and accounted for 40.1% of total exports. Exports of these products increased by 4,026.5% compared to the same period of the previous year, serving as a key driver of overall export growth.
Imports
Imports from Uzbekistan to Mongolia reached USD 6.5 million in 2025, reflecting a 38.4% increase compared to the same period in 2024.
Chocolate and other food preparations containing cocoa dominated the import structure, totaling USD 1.1 million and accounting for 17.0% of total imports from Uzbekistan. Imports of these products increased by 32.6% year-on-year and were among the main contributors to import growth.
Additional Information
Apples are among Uzbekistan’s important export products. Globally, approximately 80–84 million tons of apples are produced annually, with Asia accounting for around 70% of total global supply.
Uzbekistan is a major cotton producer in Central Asia and a key textile exporter, holding a strategic position in the global cotton market.
Uzbekistan remains one of the world’s top 10 cotton producers.
The Chamber of Commerce and Industry of the Republic of Uzbekistan in Mongolia is open to cooperating with Mongolian businesses and enterprises to officially expand the supply of Uzbek products and strengthen trade collaboration in the Mongolian market.
