Бүх төрлийн тээвэрт ашиглагдах нөхцлүүд
- EXW (Ex Works) / Нэрлэсэн нийлүүлэх газрын нэрийг оруулах
- Худалдагч (экспортлогч) ачаа барааг нэрлэсэн нийлүүлэх газар буюу өөрийн үйлдвэр, агуулахад худалдан авагч (импортлогч)-ийн мэдэлд хүлээлгэн өгөх замаар нийлүүлэлтийг хийх;
- Нэрлэсэн нийлүүлэх газар нь худалдагчийн өөрийн эзэмшлийн байр байж болно, байр биш байж болно;
- Худалдагч нь ачаа барааг аливаа тээврийн хэрэгсэлд ачих үүрэггүй, мөн шаардлагатай тохиолдолд барааны экспортын бүрдүүлэлтийг хийх үүрэггүй.
- FCA (Free Carrier) / Нэрлэсэн нийлүүлэх газрын нэрийг оруулах
Худалдагч (экспортлогч) худалдан авагч (импортлогч)-ид хоёр арга замаар барааг нийлүүлнэ. Нэгдүгээрт, нэрлэсэн нийлүүлэх газар нь худалдагчийн үйлдвэр, агуулах буюу худалдагчийн эзэмшлийн газар байвал барааг:
- Худалдан авагчийн илгээсэн тээврийн хэрэгсэлд ачсаны дараа нийлүүлнэ.
Хоёрдугаарт, нэрлэсэн нийлүүлэх газар нь өөр газар байх тохиолдолд барааг
- Худалдагчийн тээврийн хэрэгсэлд ачсаны дараа
- Нэрлэсэн бусад газарт хүрэх үед
- Худалдагчийн тээврийн хэрэгсэлээс буулгахад бэлэн болох үед
- Тээвэрлэгч эсвэл худалдан авагчийн нэрлэсэн гуравдагч талын мэдэлд хүлээлгэн өгөх замаар нийлүүлнэ.
- CPT (Carriage Paid To) / Нэрлэсэн хүрэх / очих газрын нэрийг оруулах
Худалдагч (экспортлогч) бараа ачааг худалдан авагч (импортлогч)-ид
- Тээвэрлэгчийн мэдэлд хүлээлгэн өгөх замаар;
- Худалдагч тээврийн гэрээг байгуулж;
- Эсвэл хүргэсэн барааг олж авах замаар;
- Тээврийн хэрэгсэлд ачихад тохиромжтой газарт, тохирох аргаар ачаа барааг биет байдлаар тээвэрлэгчид хүлээлгэн өгөх замаар нийлүүлж, эрсдлийг шилжүүлнэ.
- CIP (Carriage and Insurance Paid To) / Нэрлэсэн хүрэх / очих газрын нэрийг оруулах
Худалдагч (экспортлогч) ачаа барааг худалдан авагч (импортлогч)-ид
- Тээвэрлэгчийн мэдэлд хүлээлгэн өгөх замаар;
- Худалдагч тээврийн гэрээг байгуулж;
- Эсвэл хүргэсэн барааг олж авах замаар;
- Тээврийн хэрэгсэлд ачихад тохиромжтой газарт, тохирох аргаар ачаа барааг биет байдлаар тээвэрлэгчид хүлээлгэн өгөх замаар нийлүүлж, эрсдлийг шилжүүлнэ.
- DAP (Delivered at Place) /Нэрлэсэн хүрэх / очих газрын нэрийг оруулах
Худалдагч (экспортлогч)
- Худалдан авагч (импортлогч)-ийн мэдэлд ачаа барааг хүлээлгэн өгөх замаар;
- Ачааг буулгахад бэлэн байдалтай ирсэн тээврийн хэрэгслээс;
- Нэрлэсэн хүрэх газарт эсвэл;
- Нэрлэсэн хүрэх газрын дотор тохиролцсон аливаа цэгт нийлүүлж, эрсдлийг шилжүүлнэ.
- Нэрлэсэн хүрэх газар эсвэл тэр газрын доторхи тохиролцсон цэгт ачаа барааг авчрахтай холбоотой бүх эрсдлийг худалдагч хариуцна.
- DPU (Delivered at Place Unloaded) / Нэрлэсэн хүрэх / очих газрын нэрийг оруулах
- Худалдагч (экспортлогч) худалдан авагч (импортлогч)-ийн мэдэлд ачаа барааг хүлээлгэн өгөх замаар;
- Ачааг ирсэн тээврийн хэрэгслээс буулгасан байдлаар;
- Нэрлэсэн хүрэх газарт эсвэл;
- Нэрлэсэн хүрэх газрын дотор тохиролцсон аливаа цэг байвал тухай цэгт худалдан авагчид барааны нийлүүлэлтийг хийж эрсдлийг шилжүүлнэ.
- DDP (Delivered Duty Paid) / Нэрлэсэн хүрэх / очих газрын нэрийг оруулах
- Худалдагч (экспортлогч) худалдан авагч (импортлогч)-ийн мэдэлд ачаа барааг хүлээлгэн өгөх замаар;
- Импортын бүрдүүлэлтийг хийж;
- Ачааг ирсэн тээврийн хэрэгслээс;
- Буулгахад бэлэн байдалтайгаар;
- Нэрлэсэн хүрэх газрын дотор тохиролцсон аливаа цэг байвал тухайн цэгт барааны нийлүүлэлтийг хийж гүйцэтгэнэ.
- Нэрлэсэн хүрэх газар эсвэл тэр газрын доторх тохиролцсон цэгт ачаа барааг авчрахтай холбоотой бүх эрсдлийг худалдагч хариуцна.