Skip to main content

Татварын тогтвортой орчны дэмжлэг (хамгийн чухал)

  • Томоохон хөрөнгө оруулалтад татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгодог
  • Энэ нь:
    • ААНОАТ
    • НӨАТ
    • Гаалийн татвар

(тодорхой хугацаанд нэмэгдэхгүй, тогтвортой байх баталгаа болдог)

Олон улсын гэрээ, хамгаалалт

  • Монгол Улс:
    • 40+ улстай хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ
    • 29 улстай давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр байгуулсан

Энэ нь хөрөнгө оруулагчийн:

  • Ашиг давхар татварлагдахгүй
  • Хөрөнгө хамгаалагдсан байх баталгаа болдог

Хууль эрх зүйн баталгаа

  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг ялгаварлахгүй
  • Хөрөнгийг:
    • Хураахгүй
    • Хязгаарлахгүй (хуульд зааснаас бусад)
  • Олон улсын гэрээг дотоод хуулиас дээгүүр мөрдөнө

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гадаад худалдаа, интеграцийн бодлого”-ыг тодорхойлохдоо цөөн зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна. Түүнчлэн гадаад худалдааны алдагдлыг багасгаж, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохистой хэрэглэнэ. Стратегийн бараа, түүхий эдээр үндэсний үйлдвэрлэлийг найдвартай хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын таатай нөхцөлийг бүрдүүлнэ;  нэг орноос худалдан авах бараа бүтээгдэхүүн нийт импортод хэт давамгайлахаас сэргийлэх бодлого баримтална. Түүхий эд бэлтгэл, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн зохиомол хэлбэлзэл, монополь, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулна. Дотоодын үйлдвэрлэл, зах зээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно зэргээр тусгасан байдаг.

Дэлхийн Худалдааны байгууллага

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулах тухай Марракешийн хэлэлцээр 1995 онд хүчин төгөлдөр болсон. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулах тухай Марракешийн хэлэлцээрийг 1996 онд соёрхон баталж, улмаар 1997 онд тус байгууллагын гишүүн болсон.

Монгол Улс ДХБ-ын гишүүн болсноор улс орнуудтай тэгш эрхтэй худалдаа хийх боломж нээгдэж, ДХБ-аас баталсан дүрэм, журмын дагуу олон улсын худалдаанд оролцох боломж бүрдсэн. Түүнчлэн ДХБ-ын гишүүн орны хувьд олон улсын зах зээлд нэвтрэх илүү таатай нөхцөл бүрдэж, бусад гишүүн улс орнуудтай “Нэн тааламжтай үндэсний нөхцөл” (Most favored nation)-өөр худалдаа хийх эрх зүйн орчин бүрдсэн.

Алсын хараа ба Стратегийн зорилтууд

АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогод “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тодорхойлж ба эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно гэж заасан.

Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн

 I үе шат (2021-2030): Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе.

III үе шат (2041-2050): Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, олон тулгуурт тогтвортой эдийн засагтай улс болох үе.

Хөрөнгө оруулалтын хэлбэрийн уян хатан байдал

Хөрөнгө оруулагч дараах хэлбэрээр орж ирэх боломжтой:

  • Шинэ компани байгуулах
  • Монгол компанитай хамтарсан компани байгуулах
  • Хувьцаа худалдан авах
  • Концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээ
    Сонголт өргөн, уян хатан

Төрөөс мэдээлэл, ил тод байдал

  • Засгийн газар: Хязгаарласан салбаруудын жагсаалтыг олон нийтэд тогтмол мэдээлэх үүрэгтэй
  • Энэ нь: Хөрөнгө оруулагчид эрсдэлээ урьдчилан харах боломж олгодог

Нээлттэй зах зээл, бодлогын дэмжлэг

  • Монгол Улс: Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй бодлого баримталдаг
  • Олон салбарт:
    • Чөлөөтэй хөрөнгө оруулах боломжтой
    • Төрөөс хөрөнгө оруулалтыг татах бодлого барьдаг