НЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАР
Эдийн засаг, хөгжлийн яаманд байрлах Хөрөнгө оруулалт, худалдааны газрын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдаа, экспорт, импорт, гаалийн бүрдүүлэлт, логистик, гарал үүслийн гэрчилгээ, чөлөөт худалдааны хэлэлцээрийн тарифын хөнгөлөлт, экспортын зах зээлийн мэдээллийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх экспортын зөвлөх үйчилгээний мэргэшсэн мэргэжилтэнг ажиллуулахаар төлөвлөж байна. Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын экспортын орчныг сайжруулах, бизнесийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах юм.
1.1. Зорилго:
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, жижиг, дунд үйлдвэрүүд болон бизнесийн байгууллагуудыг олон улсын худалдаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зөвлөх нь экспорт, импортын журам, гаалийн бүрдүүлэлт, худалдааны бичиг баримт, олон улсын логистик, гарал үүслийн гэрчилгээ, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлтийг ашиглах зэрэг чиглэлээр практик зөвлөгөө, чиглэл өгнө. Энэхүү ажлын хүрээнд бизнес эрхлэгчдийн худалдаатай холбоотой найдвартай мэдээлэлд хандах боломжийг сайжруулах, худалдааны шаардлагыг хангах чадавхыг бэхжүүлэх, олон улсын зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.
1.2. Үйлчилгээ:
1.2.1. Гадаад худалдааны зөвлөх үйлчилгээ
- Экспорт, импортын үйл ажиллагаанд мөрдөх журам, шаардлагын талаар зөвлөгөө өгөх
- Гадаад худалдааны гэрээ, холбогдох бичиг баримтын талаар мэдээлэл, зөвлөмж өгөх
1.2.2. Гаалийн бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ
- Гаалийн бүрдүүлэлтийн үйл явц, хууль эрх зүйн шаардлагын талаар зөвлөгөө өгөх
- Бараа экспортлох, импортлоход шаардлагатай бичиг баримтын талаар мэдээлэл өгөх
1.2.3. Бичиг баримт бүрдүүлэлт
- Экспорт, импортын бичиг баримтыг бэлтгэх, бүрдүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх
- Холбогдох байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээ авахад чиглэл өгөх
1.2.4. Тээвэр, логистикийн зөвлөх үйлчилгээ
- Олон улсын тээвэр, логистикийн боломжит хувилбаруудын талаар мэдээлэл өгөх
- Тээврийн чиглэл, хүргэлтийн хугацаа, зардлын талаар санал, зөвлөмж боловсруулах
1.2.5. Зах зээлийн мэдээлэл
- Боломжит экспортын зах зээлийн талаар мэдээлэл өгөх
- Тухайн улс орнуудын зах зээлийн нөхцөл байдал, хууль эрх зүйн шаардлагын талаарх мэдээлэл хүргэх
1.2.6. Гарал үүслийн гэрчилгээ
- Барааны гарал үүслийн гэрчилгээ авах журам, шаардлагын талаар зөвлөгөө өгөх
1.2.7. Чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-ийн ашиг тус
- Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- ЧХХ-ийн хөнгөлөлт эдлэх шалгуур, шаардлагын талаар мэдээлэл өгөх
1.2.8. Бизнесийн зөвлөмж, санал боловсруулах
- Гадаад худалдааны орчинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах
Холбоо барих: 77001717
Цахим шуудан: info@ita.gov.mn
Вэб сайт: www.investmongolia.gov.mn


