Хөрөнгө оруулалт, худалдааны газар, “АйТи Инсайт” ХХК хамтран “Экспорт ба хөрөнгө оруулалтад чиглэсэн байгууллагын технологийн бэлэн байдал” сэдвийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аж ахуйн нэгжүүдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөө өглөө.
Зөвлөгөөг “IT INSIGHT” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа өгсөн бөгөөд дотоодын "Hatcom ХХК", "Карьер бизнес тек"LLC, "Хонгор цагаан чулуут"LLC, "Азифарм ХХК" зэрэг 5 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон юм.
Уг зөвлөгөө нь экспорт болон хөрөнгө оруулалтын боломж хайж буй байгууллагуудын технологийн бэлэн байдлыг үнэлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн түвшний зөвлөгөө, мэдээлэл өгснөөрөө онцлог байлаа.
Зөвлөгөөг илүү олон байгууллагад хүртээмжтэй байлгах зорилгоор 7 хоног бүр тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой төсөл хэрэгжүүлж буй болон бодит асуудал тулгарсан аж ахуйн нэгжүүдийг хамрагдахыг урьж байна.
