Монгол Улс 2025 онд дэлхийн 163 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.0 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлснээр гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 325.2 сая ам.доллар буюу 1.2 хувиар буурсан нь экспорт 22.6 сая ам.доллар буюу 0.1 хувиар, импорт 302.6 сая ам.доллар буюу 2.6 хувиар тус тус буурсантай холбоотой бөгөөд үүний зэрэгцээ импортын хэмжээ харьцангуй өндөр дүнгээр агшсаны нөлөөгөөр гадаад худалдааны тэнцэл 280.0 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн үр дүнтэй гарчээ.
2025 онд хийсэн нийт экспортын 89.4 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дангаар бүрдүүлж байгаа бөгөөд экспортолсон барааны бүтцээр авч үзэхэд нүүрс 40.9 хувийг, зэсийн хүдэр, баяжмал 41.4 хувийг тус тус эзэлж байгаа бол нийт экспортын 6.9 хувийг Швейцар Улс бүрдүүлж, тус улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.
Экспортын орлого 2025 онд өмнөх оноос 22.6 сая ам.доллароор буурахад нүүрсний экспорт 2.9 тэрбум ам.доллароор, угаасан ноолуур 256.7 сая ам.доллароор, боловсруулаагүй газрын тос 70.3 сая ам.доллароор, сүлжмэл дотуур хувцас 5.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн.
Импортын бүтэц, гарал үүслийг авч үзвэл 2025 оны байдлаар БНХАУ 40.9 хувь, ОХУ 24.5 хувь, Япон Улс 9.6 хувь, БНСУ 4.1 хувь, АНУ 3.7 хувь, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, эдгээр зургаан улс нийлээд нийт импортын 85.1 хувийг бүрдүүлсэн байна.
Импортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 302.6 сая ам.доллароор буурахад ачааны автомашины импорт 217.1 сая ам.доллароор, бульдозер, экскаватор зэрэг уул уурхайн зориулалттай машин, механизм 67.7 сая ам.доллароор, нийтийн тээврийн хэрэгсэл 52.5 сая ам.доллароор, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 48.9 сая ам.доллароор, суудлын автомашин 43.7 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Mongolia’s Foreign Trade in 2025 Recorded a Surplus of USD 4.4 Billion
In 2025, Mongolia conducted foreign trade with 163 countries, with total trade reaching USD 27.0 billion, of which exports amounted to USD 15.7 billion and imports USD 11.3 billion, resulting in a trade surplus of USD 4.4 billion.
Compared to the previous year, the total trade volume decreased by USD 325.2 million (1.2%), with exports declining by USD 22.6 million (0.1%) and imports falling by USD 302.6 million (2.6%). At the same time, the relatively larger reduction in imports contributed to an increase in the trade surplus by USD 280.0 million (6.7%).
In 2025, 89.4% of total exports were destined for the People’s Republic of China. By commodity structure, coal accounted for 40.9% of exports, and copper ore and concentrates made up 41.4%. Meanwhile, Switzerland accounted for 6.9% of total exports, nearly all of which (99.5%) was unprocessed or semi-processed gold.
Export revenue decreased by USD 22.6 million compared to the previous year, mainly due to declines in:
Coal exports by USD 2.9 billion
Washed cashmere by USD 256.7 million
Crude oil by USD 70.3 million
Knitted underwear by USD 5.5 million
Regarding imports, by country of origin in 2025:
China: 40.9%
Russia: 24.5%
Japan: 9.6%
South Korea: 4.1%
United States: 3.7%
Germany: 2.3%
These six countries together accounted for 85.1% of total imports.
The overall import decline of USD 302.6 million was mainly driven by decreases in:
Freight vehicles: USD 217.1 million
Mining machinery such as bulldozers and excavators: USD 67.7 million
Public transport vehicles: USD 52.5 million
Spare parts and components for vehicles: USD 48.9 million
Passenger cars: USD 43.7 million
