Skip to main content

Монголын хөрөнгө оруулалтын чуулган:
Эрчим хүч, санхүүгийн салбар

Монгол Улс болон Япон Улсын хооронд эрчим хүч, санхүүгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийн түншлэл бий болгох зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, бизнес уулзалт, танилцах, туршлага судлах аялалууд зохион байгуулагдана.

Зорилтот оролцогчид
• Төрийн байгууллага, бодлого тодорхойлогчид
• Олон улсын хөрөнгө оруулагчид
• Банк, санхүүгийн байгууллагууд
• Эрчим хүч, дэд бүтцийн компаниуд
• Зөвлөх үйлчилгээ, даатгал, судалгааны байгууллагууд

Бизнес уулзалт:
Япон талаас холбогдох байгууллагуудтай хамтран бизнес уулзалтыг урьдчилан товлож, бэлтгэл хангах тул оролцогч бизнесийн үйл ажиллагаа, хамтран ажиллах чиглэл, төслийн мэдээллээ урьдчилан ирүүлнэ. 5 сарын 1-нээс өмнө мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд уулзалт зохион байгуулах боломжгүй болно гэдгийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй хөтөлбөр болон зардлын мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод и-мэйлээр хүргэх болно

Бүртгүүлэх: https://forms.office.com/r/EcjUm799mq

Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 12 – 17
Хаана: Токио хот, Япон улс

Харбины олон улсын эдийн засаг, худалдааны 35 дахь удаагийн экспо

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбины олон улсын эдийн засаг, худалдааны 35 дахь удаагийн экспо” нь бүс нутгийн болон олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой томоохон арга хэмжээ юм. Тус экспод олон улс орны төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, худалдаа, үйлдвэрлэл, технологи, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрддэг. Монгол улсын аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын зах зээлд сурталчлах, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус экспод Монголын талын оролцоог хангах, үзэсгэлэнгийн талбай болон бизнес уулзалт, хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэнд оролцсоноор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг олон улсын зах зээлд сурталчлан, таниулах, түншлэл бий болгох, худалдаа, соёл, эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 17-21-ний өдөр

Байршил: Harbin, China

Зохион байгуулагч: Harbin international conference and exhibition center

2026 онд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө

Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь экспортыг дэмжих, хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчныг сайжруулах болон Монгол Улсыг олон улсын зах зээлд сурталчлах зорилгоор 2026 онд зохион байгуулах дотоодын болон олон улсын арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

Эдгээр арга хэмжээнүүд нь хөрөнгө оруулагчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд чиглэгдэнэ.

Арга хэмжээний онцлог:

  • Дотоодын болон олон улсын форум, уулзалт, хэлэлцүүлэг
  • Экспортлогч, хөрөнгө оруулагчдад зориулсан сургалт, зөвлөгөө
  • Олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын форумууд
  • Салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээнүүд

Дээрх арга хэмжээнүүд нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон худалдаа эрхлэгчдэд нээлттэй бөгөөд Та бүхнийг шинэ түншлэл тогтоох, зах зээлийн боломжийг судлах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг урьж байна.