Skip to main content

Бидний тухай

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл явц шилжилтийн үеийн эхэнд буюу 1990 онд Худалдаа Үйлдвэрийн яамны дэргэд гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулснаар эхлэлээ тавьсан. Аливаа улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх асуудал чухал билээ.

Энэ үүднээс Монгол Улсын Их хурлаар 1993 онд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийг хэлэлцэн баталсан. Улмаар 1996 онд уг асуудлыг хариуцсан “Гадаадын хөрөнгө оруулалтын газар”, 1998 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг болж өөрчлөгдсөн.

Өдгөө Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь 2023 онд байгуулагдан Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Даргын мэндчилгээ

sd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfssd fasdf asd fasdf asdf asd fads fdsf asd fasd fas fasdfs

Манай баг 

The Government of MNCCI jointly announce the TOP-100 enterprises rankings on an annual basis. These rankings are made based on the factors which are annual revenue, tax paid, the number of social insurance payers, size of earnings, and assets. In 2022, the state-owned companies with ownership of 50% of the state are not included in the rankings. In May 2023, the TOP-100 enterprises of 2022 were announced, and Oyu Tolgoi LLC was ranked 1st in this ranking. 

Шадар сайд

In Mongolia, there are several business associations and chambers which facilitate business owners’ opportunities of networking, advocacy and training to support business, foster economic growth and promote trade and investment. The following are notable associations and chambers of commerce to refer to in Mongolia. 

Стратеги

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээрх холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах;
  • Хөрөнгө оруулалт татах, сурталчлах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх;
  • Худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх;
  • Хөрөнгө оруулалт, худалдааны цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн статистик мэдээллийг гаргаж, мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын  бүтцийн нэгж, үндсэн үүрэг, чиг үүрэг

Хөрөнгө оруулалтыг дэмжих асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх,  зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх салбарт хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, дэлхийн бусад улс орнуудын хөрөнгө оруулах туршлага, дэвшилтэт технологи, санхүүгийн эх үүсвэрийн талаар судалгаа хийж, Монгол улсын эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг зохион байгуулах. Мөн хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх,  хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөлт хийх,  хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг   хүлээж хөрөнгө  оруулалтыг   татах   цогц   үйл  ажиллагаа  хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн, санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдээгүй төслүүдийг сонгон шалгаруулах, шалгарсан төслүүдийн бэлэн байдлыг хангаж, чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулах, төслийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, бэлэн байдал хангагдсан төсөл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай холбосон үйл ажиллагааг зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбараар ангилан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн сайд, яамд, газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж байна. Шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.

Худалдааг дэмжих асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь импортыг орлох салбарыг хамгаалж, экспортын чадавхыг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, худалдааны алдагдлыг багасгах, тарифын болон тарифын бус арга хэрэгслийг зохистой хэрэглэх, Монгол Улсын нэгдэн орсон, байгуулсан худалдааны чиглэлээрх олон талт болон хоёр талт гэрээ, хэлэлцээрийн үр ашгийг бүрэн ашиглах, худалдаанд тулгарч буй саад хүндрэлийг багасгаж, хөнгөвчлөхөд чиглэсэн бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, олон улсын түвшний гадаад худалдааны цахим нэг цонхны системийг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, Монгол Улсын худалдааны орчны талаарх мэдээллийг гадаадын бизнес эрхлэгчдэд танилцуулж, сурталчлах зорилгоор бизнес форумыг санаачлан зохион байгуулах, олон улсын форум, уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлыг хангах чиглэлд анхаарч ажиллах үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн зүгээс сайд, бусад салбарын яамд, газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж байна.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн талаарх өргөдөл гомдлыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн зөрчил, хийдлийг арилгах талаар санал боловсруулж, газрын даргад танилцуулж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон асуудлаар зөвлөмж боловсруулж газрын даргад танилцуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн зүгээс сайд, яамд, газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж байна. Шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.

Дотоод хяналт, аудитын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь удирдлагын шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, шаардлагатай статистик тоон мэдээллээр хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх болон статистик мэдээллийг боловсруулах үндсэн үүргийг хүлээж, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн болон төрийн бус байгууллагууд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь газрын дарга /холбогдох нэгжийн удирдлага/-ын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд газрыг хууль тогтоомжийн хүрээнд төлөөлж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, газрын бүтцийн нэгж, албан тушаалтнуудад салбарын хууль тогтоомжийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах, мэдээллийн технологи, сүлжээ, санг хөгжүүлэх, газрын үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, архив, албан хэрэг хөтлөлтийг тогтмол шуурхай эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжийн чиг үүрэгт газрын албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн менежментийг хариуцах, дотоод сургалт, сурталчилгааны төлөвлөлтийг боловсруулах, зохицуулах, хүний нөөцийг чадавхжуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээ хамаарна.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар байна.

Газрын удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан шийдвэрлэнэ.

Бидэнтэй холбогдох

Үйлчилгээний төвийн мэдээлэл

Нэг цэгийн үйлчилгээний төв нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомж, зах зээлийн таатай нөхцөлийг сурталчлах, мэдээлэх, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээний мэдээлэлийг нэг цэгээс үзүүлж байна.


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр

Даваа-Баасан: 08:30-17:30, Бямба, Ням: Амарна